ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.05.17/ Наран ургах, шингэх 5:11-20:26

Зурхай
2021.05.17, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 5. ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР. ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР
Аргын тооллын: 2021.05.17, Даваа гараг
Наран ургах шингэх: 05:11-20:26
Үс засуулбал: Эд,мал арвижна
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.