Шар мэдээ

Нэгэн цагт Оддын эрэлд шоу нэвтрүүлгийг чимэж явсан залуус өнөөдөр залуусын сонсох дуртай дуучин болон хувирцгаажээ. Өвөрмөц, содон аялгууг ч бүтээх болсон гэнэ.

Тэгвэл Оддын эрлийн нүүр царай болсон хоёр эрхэм хамтран нэгэн шинэ бүтээл өлгийдөн авчээ. Нэр нь Love ya. Дуучин Гантогоо болон Насаа нарын хамтын бүтээл YouTube хуудсанд тавигдсан даруйдаа олон мянган үзэгч сонсогчийн хандалт авч байгаа харагдана лээ.  Намар цаг, хайр дурлал, аз жаргалтай хосуудын гэгээнхэн дууг бүтээсэн нь энэ. Клипний зураг авалт ч тун сонирхолтойгоор хийгдсэн гэнэ лээ.