Шар мэдээ

Спортын хувцас хэрэглэлээр дэлхийд алдартай “Nike” брэндээс шинэ гутлаар өөрийн түүх, үзэл бодол, зорилгоо хуваалцах зорилготой хөтөлбөр зарладаг.  Тэгвэл уг хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган  залуу оролцжээ. “Tell your story with shoes” гэсэн хөтөлбөрт сонгогдсон 38 залуугийн нэгээр Монгол залуу сонгогдсон сурагтай.

Батмөнхийн Тэмүүлэн гэгч залуу АНУ-ын спорт хувцас, пүүз үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, 55 жилийн түүхтэй “Nike” брэндтэй монгол залуу хамтран ажиллахаар болжээ. Өөрөөр хэлбэл Монгол хүний загварыг нь гаргасан “Nike Air Max 1” пүүз ирэх арван нэгдүгээр сарын 1-ээс 10-г хүртэл NIKE цахим хуудсаар худалдаанд гарах гэж байгаа гэнэ. Тэрээр пүүзний санаа гаргах үйл явц тун хурдан өрнөсөн тухайгаа бичжээ.  Цоо шинээр пүүз урлах биш харин өгсөн таван загвараас сонгож өнгө материал үсгээр түүх санааагаа илэрхийлсэн нь ийнхүү амжилттай болсон гэнэ.