Шар мэдээ

Өнөөдөр Улаанбаатар Налайх чиглэлийн авто зам нээгдсэн. Тэгвэл ирэх зун унадаг дугуйчид энэ зам дээр дахин нээлт хийх бололтой. Учир нь удтал засвар, шинэчлэл хийгдээгүй Налайхын замаар зөвхөн автомашин зорчихгүй. Дэргэдээ унадаг дугуйн замтай байх гэнэ.

Гэхдээ зүгээр нэг өнгөөр будаад орхих биш унадаг дугуй зорчих стандартаар барьж байгуулах сурагтай. Аюулгүй, гэрэл гэгээ сайтай, зогсоолтой гээд иж бүрэн байдлаар тохижуулах гэнэ.  Дугуйчдын хувьд энэ мэдээ тун сайхан сонсогдож байгаа сурагтай. Налайх хүртэл иргэд зорчихоос гадна бэлтгэл сургуулилт хийхэд ч дөхөм болж байгааг хэлж байгаа гэнэ. Цаашдаа зам болгон дээрээ унадаг дугуйн зам хийгээд байвал автомашинаас илүү дугуйг сонгох олон ч иргэн байгаа сурагтай.