Шар мэдээ

Үндэсний өгөх өдрөөр Монголчууд Ид шидийн орны төлөө нэгдэж хандиваа өргөснөөр 341 сая төгрөгийг цуглуулж чадсан.  Санхүүгийн байдлаас үүдэн түр зогсоод байсан хүүхэд хамгааллын Ид шидийн орон хоёр төсөл ийнхүү цааш үргэлжлэхээр болсон юм.  Тэгвэл таны харж байгаа бичлэг өгөх өдрөөр хандив боссоноос хойш ердөө 2 өдрийн дотор хийсэн ажил  гэнэ. 

Ид шидтэй эгч ах нар асфальтан замаа хийж, довжооны материалаа татаж, сан узелээ угсран, фасадны өнгө тавьж, хаяг шошготой болгох ажлуудыг хийгээд байгаа гэнэ.  Төслийг санаачлагчдын нэг Лантуун дохио ТББ-аар олны танил болсон Ганжавхлан цахим хуудсандаа хандив өргөсөн хэн бүхний тухай бичсээр байна. Хамгийн сүүлд Ид шидийн оронд Хятадын Чинхуа Бээжингийн их сургуулийн оюутнуудаас 2.5 сая төгрөгний хандив явуулсан тухай бичжээ. Мөн Ид шидийн орны 800 м.кв явган замын хавтанг тал үнээр нь шахуу хийж өгөхөөр болсон залуугийн тухай ч нийтэлсэн байна. Энэ мэтчилэн хүүхэд хамгааллын төлөө сайн үйлс хийж байгаа ид шидтэй хүмүүсийн хийж бүтээж байгаа үйлс үргэлжилсээр байгаа гэнэ шүү.