Шар мэдээ

Оросын холбооны Буриад улсын Ардын жүжигчин, Монгол улсын СТА ОХУ-ын Сочи хотод болсон ОУ-ын дуучдын уралдааны гранпри шагналт Дарима Дугдонова манай улсад ирж, олон улсын дуучдын уралдааныг шүүсэн гэнэ.

Түүний ирсэн шалтгаан нь МУАЖ, ОХ-ны Буриад улсын УГЗ Д. Ухнааг хүндэлсэн хэрэг хэмээн тэрээр ярилцлагадаа дурдсан байна. Равжаа хутагтын нутаг, Саранхөхөө театрын тайзнаа 30 жилийн дараа гарч байгаадаа ихэд бэлэгшээсэн гэнэ. Эстрадын дууны амьд домог гэгдэх Д. Ухнаа гуйн нэрэмжит Говь рок поп2019 уралдааныг шүүхээр алс холоос зорьж иржээ.