Шар мэдээ

Монгол түмний хайртай "Сэрсэн тал" бүтээлийн 35 жилийн ой болох гэж байна. Улс тунхагласны 60 жилийн ойд зориулан хийж байсан уг бүтээлийн ойг энэ сарын 25-нд тэмдэглэх гэнэ.  Монголын хөгжмийн зохиолчдын ноён оргилуудын нэг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Шаравын бүтээл ийнхүү мөнх оршиж уран бүтээлийн цэнгүүн нь удахгүй болох нээ. 

Төрийн соёрхолт, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав 1984 оны Ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулан "Сэрсэн тал" бүтээлийг зохиож байсан нь олон жилийн турш ард иргэдийн чихэнд хоногшсон, сонсох дуртай аяс болон үлджээ. 

Монголын сэрж буй амьдрал, хийж бүтээх их хүсэл эрмэлзлийг бүтээлээрээ илэрхийлэхийг зорьж байсан нь зохиогчийн дурдатгал ярианд үлджээ. Цоглог өрнүүн хэмнэлтэй эл хөгжмийг хамгийн анх 150 найрал хөгжимчид тоглон олны хүртээл болгож байсан гэнэ шүү. Энэ жил "Сэрсэн тал" бүтээлийн 35 жилийн ой тохиож байгаа гэнэ. Ойг тохиолдуулан энэ сарын 25-ны үдэш Үндэсний урлагnaн их театрын тайзнаа хүндэтгэлийн тоглолтыг толилуулахаар болсон сурагтай.