Шар мэдээ

Монгол тууль бол Монол ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг. Нэгэн шөнийн дотор багтаан хайлаг бэсрэг туулиуудаас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль ч мөн цөөнгүй.

Тэгвэл Жангар туулийн  хамгийн гол утга санаа нь өвөлгүй зунаараа, өвчингүй мөнхөөрөө, даарах хүйтэнгүйгээр, халах халуунгүйгээр, сэр сэр салхитай, бур бур хуртай Бумба хэмээн алдаршсан оронд үхэлгүй мөнхий үргэлжид 25 настай Жангар баатар... гэх мэт дарлах ноёнгүй, дэргэдээс халдах дайсангүй ертөнцийг мөрөөдөж буй Монголчуудын тухай билээ. Дашрамд дуулгахад “Жангар” хайлсан айлд оршихуйн буян ирдэг гэнэ лээ. Өнөөдөр улсын төв номын санд -Жангар” баатарлаг тууль 17 боть бүтээлийг гардуулах үеэр  Монгол улсын гавьяат  зүтгэлтэн, туульч Э. Баатаржав “Жангар” туулийг цуур, монгол язгуур хуураар хайлж, ерөөл айлдсан гэнэ. Түүнчлэн нэг туулийг жил 3 удаа зөвхөн өвөл хайлдаг. Зуны сар гарч тэнгэр дуугарснаас хойш хайлдаггүй учиртай гэнэ ээ.