Шар мэдээ

Монголын жүдо бөхийн холбоо Токиод болсон ДАШТ-ий дараа дасгалжуулагчдынхаа багт хариуцлага тооцож бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулаад байсан. Тэгвэл Монголын Жүдо бөхийн холбооны шинэ АХЛАХ дасгалжуулагчаар Халиуны Болдбаатарыг шинээр томилсон гэнэ. Тэрээр өмнө нь Насантогтох багшийнхаа удирдсан шигшээ багт ажиллаж Бээжингийн олимпод Түвшинбаярыг дасгалжуулан олимпийн аварга төрүүлсэн гавьяатан гэдгээр нь түмэн олон андахгүй. Тэгвэл Болдбаатар дасгалжуулагч багаа бүрдүүлжээ. 

Шинэ багт Алдар спорт хорооноос цуут мастер Нямлхагва , нэгэн цаг үеийн шилдгүүд болох Чимэд-Ёндонгийн Болдбаатар, Хонконгийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан Бундмаа, Батгэрэл нар ирж байгаа сурагтай. Ийнхүү эрч хүчтэй, авъяас чадвар, техник сайтай дасгалжуулагчид нэг дор цуглаад байгаа гэсэн шүү.