Шар мэдээ

53 дахь удаагийн Ази тивийн бодибилдинг, фитнессийн аварга шалгаруудах тэмцээний үеэр Азийн бодибилдингийн холбооны их хурал болж, ирэх 4 жилд холбоонд ажиллах бүтэц, бүрэлдэхүүнээ сонгосон гэнэ.

Энэ хурлаар зүүн Азийн бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхийлөгчөөр Монголын бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С. Одбаатарыг сонгосон гэнэ шүү... Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбээр миний бие Зүүн Азийн бодибилдингийн холбооны Ерөнхийлөгчийн эрхэм, хүндтэй, хариуцлагатай албан тушаалд сонгогдлоо. Энэ спортын төлөө тууштай, хариуцлагатай ажиллах болно гэдгээ нүүр номоороо дамжуулан илэрхийлжээ...