Шар мэдээ

"Пржевальский адуу Прагийн амьтны хүрээлэнгийн захирлын дуранд" фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийсэн гэнэ. Тус үзэсгэлэнгийн нээлтэд  Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Цэрэнбат болон бусад албаны төлөөлөгчид оролцжээ.  

Гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэж байгаа Мирослав Бобек нь Праг хотын амьтны хүрээлэнгийн захирал төдийгүй БНЧУ-ын батлан хамгаалахын яамтай хамтран Монгол Улс руу  тахь тээвэрлэх агаарын тээвэрлэлтийг зохион байгуулж ирсэн гэнэ. Прагийн амьтны хүрээлэн цэргийн Каса онгоцоор нийт 34 толгой тахийг Чех  болон Европын бусад улсаас амжилттай тээвэрлэж  Монгол орны өмнөд хэсэг Говийн Их Дархан Цаазат газрын  “Б” хэсэгт нутагшуулж энэхүү нэн ховордсон амьтныг хамгаалах үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа.