Шар мэдээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ууланд алхагч иргэддээ зориулан нийтийн бие засах газар ашиглалтад оруулах гэж буй тухайгаа мэдээллээ.

Тодруулбал, Богд Хан-Уулын Зайсан-Зүүн ширээт, Баруун ширээт, Дугуй цагааны чиглэлд байгаль орчинд сөрөг нөлөөгүй бохир цэвэрлэх байгууламж бүхий дөрвөн улирал ашиглах боломжтой нийтийн бие засах газрыг энэ сард багтаан барьж ашиглалтад оруулах сурагтай.