Отелло дуурийн Дездоман, Тоскагийн Тоска, Учиртай гурван толгой дуурийн Нансалмаа гээд дэлхийн сонгодог 20 дуурийн гол дүрийг бүтээсэн зууны манлай дуурийн дуучин, Ардын жүжигчин Уртнасангийн нэрэмжит танхим хөгжим бүжгийн коллежид нээгдлээ. Урлагийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд олон арван шавь төрүүлэн гаргасан гавьяатан юм.
Зууны манлай дуурийн дуучин гэдгээрээ Монголын төдийгүй дэлхийн дуурийн урлагийн салбарт нэрээ мөнхөлсөн Х.Уртнасангийн нэрэмжит танхим МУК-т бий боллоо. МУК болон гэр бүлийнхний санаачлага, шавь нарынх нь дэмжлэгтэйгээр байгуулагдсан энэ танхим цаашид дуурийн дуулаачдад зууны манлай дуучны дуулах арга барил зэргийг сургалтын хөтөлбөрөөр дамжуулан эзэмшүүлэх боломж бүрдэж байгааг салбарын төлөөллүүд онцолж байна.
МУАЖ, зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан нь 1983 онд “Чио чио сан” дуурийн Чио Чио Сан 1976 онд “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, Евгений Онегин зэрэг олон дуурийг амилуулжээ.