Ковид-19

Тусгай үүргийн нислэгээр Япон, Солонгос, Евопоос ирсэн иргэдийг хянах, шинжилгээ хийх ажил үргэлжилсээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв архаг хууч өвчтэй, хамгийн эрсдэл өндөртэй иргэдийг нэн тэргүүнд шинжилгээнд хамруулж биеийн байдлыг нь тогтоожээ. Гол гэж үзсэн иргэдээс коронавирусийн халдвар бүртгэгдээгүй, биеийн байдал хэвийн байгааг мэдээллээ.

Тусгай үүргийн онгоцоор нийт 980 гаруй зорчигч ирсэн. Онгоцонд суух үед хоорондоо ярихгүй байх, амны хаалтаа зүүхийг зөвлөж, нислэгийн туршид эмч зорчигчдыг үзэж явсан юм. Харин ирсэн даруйд тусгаарлах арга хэмжээг авсан. Тиймээс тархвар судлалын хувьд эрсдэл бага гэдгийг ЭМЯ-наас мэдээллэсэн. Гэхдээ Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс бүх зорчигчдыг шинжилгээнд хамруулна гэсэн юм. Ингэхдээ архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүсийг нэн тэргүүнд сонгон, шинжилгээ хийж байна.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн бүх хүнийг шинжилгээнд хамруулна

1-р сарын 9-нөөс хойш нийт 3322 хүнийг тусгаарласан. Харин өнөөдрийн байдлаар 2033 иргэн тусгаарлах байруудад байна. Тусгаарлах байрнаас гарсны дараа гэртээ өөрийгөө дахин тусгаарлахыг мөн зөвлөж байгаа юм.

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүнээс коронавируст халдвар илрээгүй. Мөн 2020 оны гуравдугаар сарын 22-нд ХӨСҮТ болон орон нутагт сэжигтэй тохиолдолд гараагүй байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ