Ковид-19

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-д шинээр бүртгэгдэж байгаа ковид-19 халдвараар өвчлөгсдийн тоо эрчимтэй нэмэгдэж, нэг өдөрт 5 мянга орчим иргэн халдвар авсан нь тогтоогдож байсан.

Харин энэ тоо буурч, шинээр халдвар авах иргэдийн тоо тогтворжиж эхэлсэн тухай ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Мягмар гарагт телевизээр хийсэн мэдэгдэлд

“Тахлын харгис нөхцөл байдалтай манай улс нүүрэлдэж байна. Өдөрт нэмэгдэх өвчлөлийн тоо харьцангуй тогтворжсон байгаа ч тайвшрах болоогүй байна. Нөхцөл байдал хүнд хэвээрээ байгаа”

хэмээн хэлжээ. Хөл хорио 5-р сарын 11-н хүртэл сунгагдсан талаар тэрээр мэдэгдсэн байна. 5-р сарын эхэн үед тохиодог ОХУ-ын Ялалтын баяр, Хөдөлмөрчдийн баяраар улс даяараа нийтийн амралтын өдөр болгон амардаг. Хоёр баярын дунд байгаа ажлын өдрүүдийг ч мөн амралтын өдөр болгон гэртээ байх хэрэгтэйг ерөнхийлөгч Путин уриалжээ. Харин 5-р сарын 11-нээс хойш хөл хориог багасгаж магадгүй юм байна. Гэхдээ энэ тухай 5-р сарын 5-нд албан ёсоор шийдвэрлэх тухай Орос Улсын Ерөнхийлөгч мэдээлжээ.