Тээвэрчид хилийн боомт бүхий бүс нутгийг халдваргүй болгоход анхаарч ажиллахыг Засгийн газраас хүслээ 

Нийгэм

Тээвэрчид хилийн боомт бүхий бүс нутгийг халдваргүй болгоход анхаарч ажиллахыг Засгийн газраас хүслээ.

Түүнийг Ц.Чимидмаа гэдэг. Дөрвөн жилийн турш нүүрс тээвэрт ажиллаж байна. Түүний харьяалагдах болсон компани 70 нүүрс тээврийн машинтай. Түүний 20 нь давхар чиргүүлтэй бол 50 нь дан чиргүүлтэй. Мөн төдий тооны жолоочтой. Нэг жолооч сард дунджаар 4 удаагийн нүүрс тээвэрт явдаг байсан бол одоо компанийн хэмжээнд 6 сарын турш хоёр удаагийн нүүрс тээвэрт явснаа бидэнд ярилаа. Мөн компанид харьяалагддаг 70 жолоочоос ядаж 20-ыг нь нүүрс тээвэрт явуулах хүсэлтийг Боомтын зөвлөлд гаргасан ч өнөөдрийг хүртэл шийдвэр гараагүй байгааг учирлаж байна. Үүний цаана жолооч нарын амьдрал ахуй, амьжиргаа, компанийн үйл ажиллагаа доголдож байгааг хэлж байна. 

Нүүрсний экспортын хамгийн том төвлөрсөн боомт бол Гашуунсухайт. Нүүрс тээвэрт явж амьдралаа залгуулдаг болон хүн бий.