Швейцарын иргэд тамхины сурталчилгааг хориглох саналыг дэмжлээ

Үйл явдал

Швейцарийн иргэд хүүхэд залуусыг муу, хортой зуршлаас сэргийлэхийн тулд тамхины сурталчилгааг хориглох саналыг дэмжжээ. 

Түүнчлэн Швейцарын иргэдийн дунд явуулсан санал асуулгаар ан амьтан дээр ямарваа туршилт явуулахыг мөн үргэлжлүүлэн хориглохыг дэмжсэн байна. 

Швейцарын иргэдийн 57% нь тамхины сурталчилгааг хориглохыг дэмжиж, энэхүү санаачлагыг 26 кантоноос 16-д нь дэмжжээ. Ийнхүү иргэдийн олонхи нь дэмжсэнээр цаашид тамхины сурталчилгааг бүрмөсөн хориглохоор боллоо. Швейцарьт ихэнх томоохон тамхины үйлдвэр, компанийн төв штабууд төвлөрөн байрладаг учраас саяхныг хүртэл тамхины сурталчилгаа нээлттэй байжээ. Түүнчлэн Швейцарын иргэд ан амьтан дээр туршилт явуулах, мөн амьтан дээр туршсан бүтээгдэхүүнийг оруулахгүй байх санал асуулгад идэвхтэй оролцож, иргэдийн 79% нь дэмжсэн байна.