ЕХ нь Африк тивд уур амьсгалын дулаарлаас үүдэлтэй хор уршигтай тэмцэхэд тусална

Үйл явдал

ЕХ, Африк тивд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй үүсч байгаа хор уршигтай тэмцэхэд тусална. 

ЕХ-г энэ хагас жилд тэргүүлэн ажиллаж байгаа Франц улс Африк тивд эрчим хүчний болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хамтран ажиллах талаар мэдээлжээ. 

Бельгийн Брюссель хотнооЕХ-ны удирдлагууд болон Африкийн улс орнуудын тэргүүлэгчдийн хамтарсан уулзалт болжээ. НҮБ-ын мэдээллээр 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлт Африк тивийн 100 сая иргэний амь амьдралд ямар нэгэн байдлаар нөлөөлөх нь гарцаагүй байгаа юм. Тухайлбал ган гачиг, үер усны гамшиг, элсэн шуурга гэх мэт байгалийн онц үзэгдлүүд нүүрлэж, үүнээс шалтгаалан хүний аюулгүй байдал, ядуурал гуйланчлал нүүрлэж болзошгүй юм. НҮБ-ын тооцооллоор Африк тив бусад бүх тивээс хамгийн их халдаг учраас уур амьсгалын өөрчлөлт чухам хар тивд хамгийн ихээр нөлөөлж, усан хангамж, ХАА-н салбарт сөрөг үр дагавар авчрах юм. 2050 он гэхэд энэ шалтгаанаар Африк тивээс 86 сая гаруй хүн шилжилт хөдөлгөөн хийж болзошгүй гэнэ.