Ковид-19

“Nike”-ийн зүгээс АНУ-ын ковид-19 халдварын голомтод ажиллаж байгаа эмч нарт 30 мянган пүүзийг тусламж болгон бэлэглэнэ гэдгээ мэдэгджээ. Тус компаний мэдээлснээр АНУ-ын Чикаго, Лос Анжелес, Мемфис, Нью Йорк хотод пүүзнүүдийг илгээх юм байна.

Үүнээс гадна Нью Йорк, Лос Анжелес хотод ажиллаж байгаа эмч нарт 95 мянган оймс бэлэглэх тухай “Nike” компани онцолсон юм. Мөн тэдний зүгээс

“Эмч нартаа баярлаж буйгаа илэрхийлэн эдгээр зүйлсийг бэлэглэж байгаа юм”

хэмээжээ. Европын Барселон, Берлин, Лондон, Милан, Парис зэрэг хотод ч мөн 2500 хос пүүз бэлэглэж байгаа юм байна. Тус компаний зүгээс 25 сая долларын хандивыг цар тахалд зориулан хандивлаж байсан. Эмч нарыг хамгаалах зорилгоор “агаар шүүгчтэй нүд хамгаалах шил” бүтээхээр ажиллаж байгааг “Nike”мөн онцолжээ.