Оросын уран гулгагч Александра Трусова мөнгөн медаль хүртсэндээ сэтгэл дундуур байна

Спорт

5-н удаа дөрвөлсөн эргэлт хийсэн ч алтан медаль бус мөнгө хүртсэн Оросын уран гулгагч уйлж, энэ спортыг үзэн ядаж байна, "дахиж хэзээ ч гулгахгүй" гэжээ.

Нутаг нэгт Анна Щербаковагийн ард хоёрдугаарт орж тэмцээнээ өндөрлөсөн 17 настай уран гулгагч Трусова чөлөөт үзүүлбэртээ хэзээ ч хэн ч урьд нь хийж байгаагүй дөрвөлсөн харайлтыг тав гайхалтай гүйцэтгэсэн юм.

Харин сэргээшийн дуулианы төвд байгаа 15 настай Камила Валиева үзүүлбэрийнхээ үеэр олон удаа унаж дөрөвдүгээрт орсон байна. 

Турсова-д Капитал цэнгэлдэх хүрээлэн дэх олон нийт алга ташин баяр хүргэж байсан, гэхдээ тэрээр  өөрийнх нь үзүүлбэр алтан медальд хүргээгүйд маш гомдолтой үлджээ.

Трусова чөлөөт үзүүлбэртээ 177.13 өндөр оноо авсан ч Мягмар гарагийн богино үзүүлбэртээ 74.60 авсан юм. Щербакова нийлбэр дүнгээрээ алтан медалийн болзол хангасан байна. 

"Хүн бүр алтан медаль, хүн бүр, харин би биш. Би уран гулгалтыг үзэн ядаж байна, үзэн ядаж байна. Энэ спортыг үзэн ядаж байна. Би дахиад хэзээ ч гулгахгүй. Хэзээ ч үгүй. Ямар ч боломж алга. Тийм байх ёсгүй байсан."

гэж Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа ярьжээ..

Трусова өнгөрсөн жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.

"Би сүүлийн гурван жил томоохон тэмцээнүүдэд түрүүлээгүй. Би зорилгодоо хүрэхийн тулд үргэлж хичээдэг. Үргэлж дөрвөлсөн харайлтыг нэмдэг. "

гэжээ.

"Яагаад гэвэл уйлахыг хүсээд уйлж байна. Би гурван долоо хоног миний ээж, нохой байхгүй ганцаараа байна. Тэгээд уйлж байна."

гэсэн байна.