Ковид-19

12-р сарын 27-нд Лондонгийн ойролцоо амьдардаг залуу ковид-19 халдвар авсан байсан тухай түүний эмч мэдэгджээ. 

Энэ өвчтөнг эмчилсэн эмч Ив Конэ хэлэхдээ

“Тухайн үед өвчтөн уушгины хатгалгаа авч, эмчлүүлж байх үеийн сорьцыг саяхан шинжилгээнд хамруулахад ковид-19-ийн хариу эерэг гарсан”

 

хэмээн Францын хэвлэлүүдэд мэдээлжээ.

Тэр үед эмчлүүлж байсан 24 өвчтөний сорьцод шинжилгээ хийхэд нэг нь халдвар авсан байсан нь энэ юм. Бүрэн эдгэрсэн өвчтөний хувьд хэрхэн яаж халдвар авснаа мэдэхгүй байгаа юм байна. Учир нь халдвар тархсан ямар нэг газраар яваагүй гэдгээ хэвлэлүүд мэдээлжээ. Баталгаатай шинжлэхийн тулд сорьцыг хэд хэдэн удаа PCR шинжилгээгээр нягталсан байна. Харин Франц Улсын засгийн газар үүнээс сар орчмын дараа коронавируст халдварын анхны тохиолдлыг илрүүлснээ зарлаж байсан. Ив Конэ эмч хэлэхдээ,

“ Өвчтөний хоёр хүүхэд ч бас ааваасаа халдварлан ханиад авсан байсан,  гэхдээ түүний эхнэр нь халдвар аваагүй. Өвчтөн гэрээсээ хол явдаггүй байсан бөгөөд хамгийн их харьцдаг байсан хүн нь түүний эхнэр.”

хэмээн ярьжээ. Сонирхолтой нь эхнэрийнх нь ажлын зэргэлдээ “сүши” зардаг лангуу байдаг, тэнд ажилладаг иргэд Хятад хүмүүс бөгөөд тухайн үед тэдгээр иргэн Хятад руу явсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Тиймээс эмчийн зүгээс тус өвчтөнг халдвар тээсэн анхны хүн гэж үзэхэд эрт байгаа бөгөөд эхнэр нь шинж тэмдэггүй халдвар тээгч байж магадгүй тухай хэлжээ.