Камила Валиеваг Москвад угтан авлаа

Спорт

“Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадамд амжилттай оролцсон Оросын ээлжит баг тамирчид эх орондоо эргэн иржээ.

Бээжингийн Олимпийн наадмын үеэр олны хайр хүндэтгэл хүлээж, авьяас чадвараа гайхуулсан ч харамсалтай нь допингийн асуудалд ороогдон хүсч байсан амжилтаа үзүүлж чадаагүй уран гулгагч Камила Валиеваг эх оронд нь ёслол хүндэтгэлтэйгээр угтан авсан байна. 

Оросын тамирчид Бээжин хотоос шууд нислэгээр Шереметьево дахь нисэх буудалд газарджээ. Москвад Оросын кёрлингийн багийнхан, шорт трекийн багийнхан, мөн уран гулгалтын багийн зарим тамирчид эргэн ирсэн байна.

Энэ сарын 17-нд болсон эмэгтэй ганцаарчилсан уран гулгалтын төрөлд 4-р байр эзэлсэн 15 настай уран гулгагч Камила Валиеваг эх оронд нь дуулиан шуугиантай хүлээж авч, түүнд баяр хүргэн, ирээдүйд илүү их амжилт гаргахыг хүсч байжээ.