Балбад Америкийн зээл тусламжийн асуудлаас шалтгаалан иргэдийн жагсаал болжээ

Үйл явдал

Балбад, АНУ-ын засгийн газраас санхүүжүүлж байгаа дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрөөс шалтгаалан иргэдийн жагсаал цуглаан өрнөжээ.

Балбын иргэд улсынхаа парламентын Америкийн төрийн мэдлийн “мянганы сорилт” хөтөлбөртэй байгуулахаар төлөвлөж байгаа гэрээг эсэргүүцэж байгаа юм. 

Балбын нийслэл Катманду хотод болсон иргэдийн эсэргүүцлийн жагсаалыг хууль хүчнийхэн даралттай ус, нулимс асгаруулагч хий цацан тараажээ. Америкийн “мянганы сорилт”-ын агентлаг 2017 онд Балбын засгийн газарт улсынх нь дэд бүтцийг сайжруулахад зориулан 500 сая долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тогтсон юм. Ингэхдээ Балбын тал АНУ-аас энэ мөнгийг буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгоход бэлэн байгаа тухай мэдэгдсэн ч иргэд нь төсөл хөтөлбөрт төр засгаас тавих хяналтыг сулруулж, улсынх нь тусгаар байдалд сөргөөр нөлөөлөхөөс эмээн эсэргүүцэж байна. АНУ-ын конгрессоос 2004 онд баталсан “Мянганы сорилт” нь улс орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах зорилгоор тусламж дэмжлэг үзүүлдэг юм.