Украиныг тойрсон болгоомжлолоос үүдэн дэлхийн хөрөнгийн зах зээл савлагаанд оржээ

Үйл явдал

Украинд дайн тулаан дэгдэхвий гэсэн болгоомжлолоос үүдэн дэлхийн хөрөнгийн зах зээл савалгаанд оржээ. Токиогийн хөрөнгийн бирж дээр Никкей индексийн ханш 1,8%-иар унаж, Хонконгийн Хонг-сенг арилжааны явцд 3,2%-иар ханш нь суларсан байна. 

Түүнчлэн Европын хөрөнгийн биржүүдийн мягмар гарагийн арилжаа “улаан бүс”-д нээгджээ. Парисын CAC40 индекс 2,28%-иар; Лондоны FTSE100 арилжааны индекс 1,2%-иар; Франкфуртын DAX-2,48%-иар ханш нь буужээ. Энэ мэтчилэн дэлхийн хөрөнгийн бирж энэ долоо хоногийг Орос-Украины хямрал, хоёр улсын сөргөлдөөний улмаас уналттай эхлүүлсэн байна. Мөн түүнчлэн хөрөнгийн биржүүд дэх савалгаанаас гадна дэлхийн таваарын зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш өссөн байна. Брент маркийн нефтийн ирэх 4-р сарын арилжааны фьючерс ханш баррель нь 99 долларт хүрчээ.

Энэ нь 2014 оны 9-р сараас хойшхи нефтийн бүтээгдэхүүний хамгийн өндөр ханш болсон байна. Түүнчлэн АНУ-д мөн түлш шатахууны үнэ 2,8%-иар өсчээ.