Ковид-19

Манай дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг Улсын Засгийн газар бусад орноос иргэдээ татан авах ажлыг эхлүүлээд байгаа. Өчигдөр Энэтхэг Улсын зүгээс “INS Jalashwa хэмээх цэргийн усан онгоцоор 689 иргэнээ Мальдиваас эх орон руугаа буцаасан байна.

Энэтхэгийн Засгийн газар 2000 орчим иргэнээ усан онгоцоор Мальдиваас татан авах төлөвлөгөөтэй байгаа юм. INS Jalashwa усан онгоцоор буцсан 698 Энэтхэгийн иргэнийг тус улсын Кочи боомт хот руу хүргэх юм. Иргэдээ татаж авах ажлыг “Samudra Setu” гэж нэрлэснээс гадна Сингапур Улс, Лондон, Манила хотуудаас иргэдээ эх орон руу нь буцаах ажил явагдаж байна. Энэ улсад өнөөдрийн байдлаар 67,161 халдварын тохиолдол бүртгэгдэж 20,969 иргэн эдгэрч, 2,212 өвчтөн халдварын улмаас хорвоог орхижээ.