Ковид-19

Өнгөрсөн 24 цаг манай улсын хувьд сөрөг өдөр байлаа. Коронавирусний зөөвөрлөгдсөн тохиолдол нэг ч илрээгүй байна. Харин халдвартай хоёр жирэмсэн эмэгтэй байсны нэг нь эсэн мэнд амаржлаа. Биеийн байдал хэвийн хяналт үргэлжилж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Дэлхий даяар 24 цагт 200 гаруй мянган хүн өвчилж, цар тахлын тархалт буурахгүй байна. 5 хүн тутмын нэг нь халдвар авах эрсдэлтэй байгааг эрдэмтэд тогтоожээ.

Монгол Улсын хэмжээнд нийт 220 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн. Хамгийн сүүлд буюу 6 сарын 29-нд хийсэн шинжилгээнд 357 хүнийг хамруулахад нэг ч хүнд халдвар илрээгүй байна. Одоогийн байдлаар тусгаарлах байранд байгаа 2100 иргэнд 180 эмч мэргэжилтнүүд тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Харин гэрийн тусгаарлалтад улсын хэмжээнд 500 гаруй иргэн байгааг тодотголоо. Мөн тусгаарлалтад байсан жирэмсэн эмэгтэй өнөө өглөө амаржиж охинтой болсон байна. Эх охины биеийн байдал сайн байгааг албаныхан онцоллоо.

ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 11 хүний биеийн байдал хүндэвтэр байгааг тус эмнэлгийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдэгдлээ.

 

Үүнээс гадна иргэдийг анхаарлаа сулруулж болохгүй, амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ