Нэг модон жорлонгоос жилд 7-8 тонн бохир ус хөрсөнд шингэдэг байна.
Тэгвэл энэ жорлонг хэрэглээнээс халж, эко жорлонг ашигласнаар бохир усаа хөрсөнд шингээхгүй шууд соруулж авдаг болох нь. Хөрсний бохирдолгүй дүүрэг болох зорилгын үүднээс СХД жил бүр нүхэн жорлонг халахад хөрөнгө оруулалт хийсээр байгаа юм.
Үнэ төлбөргүй эко жорлонтой болсон айлууд харин хашаандаа 10 ширхэг нарс мод суулгах юм. 2024 он гэхэд СХД 10 мянган эко нүхэн жорлонтой, 100 мянган нарс модтой хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болох зорилт тавьжээ.