Ковид-19

Өнгөрсөн 24 цаг манай улсын хувьд сөрөг өдөр байлаа. Бүх шинжилгээнд ковид-19 халдвар илрээгүйг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Харин Оросын Холбооны Улсаас ирсэн нэг оюутан бүрэн эдгэрлээ. Түүнийг 48 хоногийн хугацаанд эмчилсэн байна.

ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр нийт 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд нь вирус илрээгүй байна. Харин өнөөдрийн сайн мэдээ Батлан хамгаалахын сургуулийн 22 настай оюутан 48 хоног эмчлэгдэн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ.

302 ХҮНИЙ СОРЬЦОД ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД ХАЛДВАР ИЛЭРСЭНГҮЙ

Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 220 хэвээр байна. Үүнээс 177 тохиолдол нь бүрэн эдгэрчээ. Одоогоор ХӨСҮТ-д 43 хүн эмчлүүлж байгаагаас  37 хүний биеийн байдал хөнгөн, зургаа нь хүндэвтэр байна. Мөн өнөөдөр БНСУ-аас 2 тусгай үүргийн онгоцоор 400 гаруй иргэн эх орондоо ирнэ. Халдвартай иргэд ХӨСҮТ-д тусгаарлагдах бол бусад зорчигчид зочид буудал, амралт сувилалд тусгаарлагдах юм. Тиймээс иргэдийг хүлээж авах бэлтгэлээ ханган ажиллаж байгаагаа ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

48 ХОНОГ ЭМЧЛҮҮЛСЭН НЭГ ОЮУТАН ЭДГЭРЛЭЭ

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ