Саяхан болсон Оскарын наадмын үеэрх хамгийн том сенсаци бол жүжигчин Will Smith комедиан Chris Rock-г алгадсан явдал байсан.
Хэдийгээр тэр Академийн гишүүнээсээ татгалзаж, албан ёсоор уучлалт гуйсан ч түүнийг сахилга батын зөрчил гаргасан гэж үзэн Академийн зүгээс тэдний зохион байгуулдаг ямар ч үйл ажиллагаанд оролцохыг 10 жилээр хоригложээ.
Үүнд, жүжигчин Will Smith хариу өгсөн байна. "Би бүх шийдвэрийг хүндэтгэж, хүлээн авч байна" гэж эх сурвалжид хариу өгсөн байна.