Ковид-19

1 сарын 8-наас хойш 13,310 хүнд тандалт шинжилгээ хийсэн байна. Үүнээс батлагдсан 261 тохиолдлын 207 буюу 85.1% нь эмчлэгджээ. 3-5 сард бүртгэгдсэн ковид-19 халдвартай 193 иргэн бүрэн эмчлэгдэж эмнэлгийн хяналтаас гарсан байна.

Харин 6,7 сард халдвар авсан иргэд эмнэлгийн хяналтад байгаа юм. Нийт батлагдсан тохиолдлын 86.2 хувь нь анхны шинжилгээгээр, 11.1 хувь нь 2 дахь шинжилгээгээр, 2.4 хувь нь гурав дахь шинжилгээгээр илэрсэн байна.

Батлагдсан тохиолдлуудын дийлэнх нь ОХУ-аас зөөвөрлөгдсөн ирсэн байна. Харин бусад тохиолдол нь 14 улсаас ирсэн иргэдээс илэрчээ. Халдвар авсан иргэд насны хувьд 6-80 насы хүмүүс байна. Харин хүйсийн хувьд эрчүүд давамгайлсан буюу 65 хувийг эзлэж байгаа юм. Үүнээс гадна эмнэлзүйн шинж тэмдгийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ын Тандалт судалгааны албанаас мэдээллээ.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРТАЙ 193 ИРГЭН БҮРЭН ЭМЧЛЭГДЭЖ ЭМНЭЛГИЙН ХЯНАЛТААС ГАРЧЭЭ

Гадаад улсаас эх орондоо ирсэн иргэдийн сорьцод шинжилгээ хийхээс гадна халдварыг дотооддоо алдахгүйн тулд эмнэлгүүдэд ирсэн иргэдийн сорьцоос дээж авч шинжилгээ хийж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Ажиглалтад байсан 39 хүн дараагийн хяналтын шат буюу сувилалд, 55 хүн гэрийн тусгаарлалтад, 109 хүн хяналт тандалтын хугацаа дуусч эмнэлгийн хяналтаас гарсан байна.