Ковид-19

Дэлхий дахинд Ковид-19 цар тахлаар 14 сая гаруй хүн өвчиллөө. Халдвар маш эрчимтэй тархан халдварлаж байгааг ДЭМБ-аас санууллаа. Өчигдөр 237,700 гаруй халдвар бүртгэгдсэн нь цар тахал анх дэгдэж эхэлснээс хойш хамгийн их тохиолдол бүртгэгдсэн өдөр болж байна.

Долдугаар сарын 17-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймаг болон, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 555 хүний сорьцод шинжилгээ хийхэд 530-д нь коронавируст халдвар илрээгүй байна. Харин 25 хүний сорьцоос халдвар илэрлээ. Тодруулбал Афганистанаас ирсэн энхийг сахиулагчдаас цар тахлын вирус илэрсэн байна.
Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 287 боллоо. Үүнээс эдгэрсэн 211, эмчилгээнд 76 хүн байна. Эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг үнэлвэл 69 нь хөнгөн, 7 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 140 хүн эмчилгээ, тандалтад байгааг мэдээллээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ