Ковид-19

ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид өчигдөр нийт 264 хүнд шинжилгээ хийжээ. Эдгээр иргэдийн хариу бүгд сөрөг гарсан байна. Мөн өнөөдөр Франкфурт-Улаанбаатарын онгоцоор 266 зорчигч ирснээс сэжигтэй гэсэн найман хүнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ.

7-р сарын 7-ны өдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 179, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21 ачаа тээврийн жолооч зэрэг нийт 264 хүнээс сорьц аван шинжилгээнд хамруулсан байна. Тухайн иргэдээс коронавируст халдвар илрээгүй. ХӨСҮТ-д одоо 70 хүн хэвтэн эмчлүүлж байна. 64 хүний биеийн байдал хөнгөн, зургаан тохиолдлын хувьд хүндэвтэр байгаа гэлээ. Харин Франкфуртын онгоцоор ирсэн иргэдээс сэжигтэй тохиолдлуудыг ХӨСҮТ-д шилжүүлж, тусгаарлаад байгаа юм.

ФРАНКФУРТЫН ОНГОЦООР ИРСЭН НАЙМАН ЗОРЧИГЧИЙГ ХӨСҮТ-Д ТУСГААРЛАЖЭЭ

Эмчлэгдсэн хүмүүсээс дахин вирус илэрч байгаа тохиолдол дэлхийн бусад орнуудтай адил манай улсад ч гарч эхэлсэн. Нийт 23 тохиолдол байгааг ХӨСҮТ-өөс мэдээллэсэн. Эдгээр иргэдийг үргэлжлүүлэн ажиглалтад байлгаж, дахин шинжилгээнд хамруулсан байна.

Ажиглах байранд шинээр гурван нэмж орсон бол 209 хүн гарчээ. Өнөөдрийн байдлаар 2,351 хүн тусгаарлагдаж байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ