Унгарын парламент улсынхаа Ерөнхий сайдаар Виктор Орбаныг 5 дахь удаагаа батлан сонголоо... Виктор Орбаныг засгийн газрын тэргүүнээр улираан сонгох санал хураалтаар парламентын 133 гишүүн түүний нэрийг дэмжиж, 27 нь эсэргүүцсэн байна.
Унгарын парламент 199 суудалтай... Виктор Орбанд тэдний тал хувийн дэмжлэгийг авахад албан тушаалдаа улиран суух боломжтой байжээ. Парламентын санал хураалтын дараагаар Унгарын ерөнхийлөгч Виктор Орбанд засгийн газраа шинээр эмхлэн байгуулж, сайд нарын танхимаа бүрдүүлэх даалгавар өгчээ. Түүнчлэн парламентын санал хураалтын дараагаар Виктор Орбан шууд тангарагаа өргөн, үүрэгт албандаа орсон байна.