ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.07.31/ Наран ургах, шингэх 05:27-20:30

Зурхай

2022.07.31, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 3. ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР. ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2022.07.31, Ням гараг

Наран ургах шингэх: 05.27-20.30

Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.