ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.08.01/ Наран ургах, шингэх 05:28-20:29

Зурхай

2022.08.01, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 4. ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР. ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.08.01, Даваа гараг

Наран ургах шингэх: 05.28-20.29

Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.