Ковид-19

Мягмар гарагт АстраЗенека КОВИД-19 вакцинд оролцогчдын нэгийн биеийн байдал тодорхой бус шалтгаанаар муудсны дараа сүүлийн шатны туршилтыг түр зогсоолоо.

АстраЗенека болон Оксфордын их сургуулийн судлаачдын хөгжүүлж буй КОВИД-19 вакциний судалгааг  Их Британи тэргүүтэй янз бүрийн орнуудад явуулж байгаа юм. 

Энэхүү хэрэг явдал яаж, хэзээ болсон талаар тодорхой мэдээлэл одоогоор байхгүй. Гэхдээ туршилтад оролцогчийн биеийн байдал сайжрах төлөвтэй байгаа талаар "Туршилт эрүүл мэндэд сөрөг ноцтой урвал үзүүлсний улмаас түр зогсоосон" тухай анх мэдээлэл цацсан Star News-д дурджээ.

АстраЗенека-гийн туршилтад санхүүжилт гаргаж буй АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс энэ талаар мэдээлэл хийгээгүй байна.

Энэ асуудлаас үүдэн АстраЗенека-гийн хувьцааны ханш АНУ-ын бирж дээр 8-аас багагүй хувиар буурч, бусад өрсөлдөгч вакцин хөгжүүлэгчдийнх өсссөн байна.

 

Эх сурвалж: Reuters