Ковид-19

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын дотоодын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагт 940 гаруй хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна. Харин гурван хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа. Манай улсын хувьд зөөвөрлөгдсөн 301 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 96.8 хувийг бүрэн эмчиллээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 233 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 34 мянгаар буурч, нас баралт ижил түвшинд байна. Харин Монгол Улсын вирус судлалын салбар лабораториудад сүүлийн хоёр өдөрт нийт 940 хүний сорьцод шинжилгээ хийхэд вирус илрээгүй байна.  Эдгээр нь гадаадаас ирсэн иргэд, эмнэлгийн ажилчид, тээврийн жолооч болон бусад иргэдээс авсан давтан шинжилгээний хариу гэлээ.

Мөн энэ сарын 14-ний өдөр шөнийн 22 цагт DREAM зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэд хоолны хордлогод орсон гэх мэдээлэл мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж байна. Тус зочид буудал хоёр салбартай. Нийтдээ 71 өрөөтэй, 132 ортой. Сэжигтэй тохиолдол илэрсэн өдөр иргэдээс халаалт ирээгүй, гадаа хүйтэн байхад зарим хоол хүйтэн ирж байна гэсэн гомдол гарсан байна. Хордлого, халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэхийн өмнөх өдөр буюу есдүгээр сарын 13-нд 56 иргэн ар гэрээсээ эргэлт авчээ. Үүнд мэргэжлийн байгууллагууд тандалт, судалгаа хийж байгааг МХГ-аас мэдээлээ.

Д. БАЯРБОЛД:  "DREAM" ЗОЧИД БУУДАЛД ХООЛНЫ ХОРДЛОГОД ОРСОН ИРГЭДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ХЭВИЙН БАЙГАА

Цаг агаар хүйтэрч байгаа тул тусгаарлан ажиглалтад байгаа иргэдэд гаднаас дулаан хувцас, хэрэглэлийг нэвтрүүлэх уулзалт хийх боломжоор хангах шийдвэрийг холбогдох газруудад өгсөн гэдгийг УОК-оос мэдээллээ. 9 сар гарснаас хойш 6 удаагийн захиалгат нислэгээр 1554 иргэнийг эх оронд нь авчирчээ. Одоогоор нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо 10,803 байна. Ялангуяа Солонгос, АНУ, Казастан, Турк, Австрали улсуудад Монгол Улсын иргэд хамгийн их байдаг. Тиймээс эдгээр улсууд руу нислэг үйлдэхээр болжээ. Үүнээс гадна гадаад улсад гацсан, санхүүгийн хүндрэлд орсон иргэдээ оронд нь авчрахаар ажиллаж байгааг мэдээллээ.  

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ