Эдийн засаг

Манай улсын иргэд ямар цалингаар ажиллаж амьдарч байгаа вэ. Өнөөдөр статистикийн хороо судалгааныхаа дүнг танилцууллаа. Улаанбаатар хотод ажиллаж байгаа иргэдийн сарын дундаж цалин 1.3 сая төгрөг гэж тогтоожээ. Харин манай улсад цалингийн дунджаар уул уурхайн салбарын ажилчид хамгийн өндөр цалин авч байна. Тэд сард 2.7 сая төгрөгийн цалинтайг статистикийн хорооноос мэдээллээ. Бусад салбарынхан ямар цалингаар амьдарч байгааг одоо хүргэе.

Хамгийн өндөр цалинг уул уурхайн салбарт ажиллагсад авч байгаа бол үйлчилгээний салбарынхан буюу зочид буудал, байр, орон сууц болон нийтийн хоолны үйлчилгээний ажиллагчид хамгийн бага буюу 747 мянган төгрөгийн цалин авч байгааг статистик харуулжээ. Харин мэргэжлээр нь ангилахад техникч болон туслах, дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.4 сая, ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 655.3 мянган төгрөг байна. Нийт ажиллагсдын 17 хувь нь 1.5 сая төгрөгөөс дээш цалин авдаг буюу ажиллагсдын дийлэнх нь өндөр цалин авдаг болох нь судалгаагаар гарсан байна.

Дундаж цалинг байгууллагын статусаар авч үзэхэд төсөвт байгууллагын ажилчид 922.8 мянган төгрөг, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажиллагсад 1.3 сая, ОНӨҮГ-ынх 859 мянга, ТББ-ынх 910 мянга, ТӨҮГ-ынх 1.4 сая төгрөгийн цалин авдаг байна. Улаанбаатар хотод ажиллагчдын дундаж цалин улсын дундаж цалингаас 117 мянган төгрөгөөр их байгааг статистикийн хорооны судалгаа харуулжээ. 

ФЭЙСБҮҮК ШУУД