ГҮРЖ: Жагсаал цуглаан дэгдэхээс өмнө Саакашвилиг шоронгийн эмнэлэгт хүргэжээ

Улс төр

Гүржийн нийслэлд ийнхүү жагсаал цуглаан дэгдэхээс өмнө Саакашвилиг Тбилиси хотын захад байрлах шоронгийн эмнэлэгт хүргэжээ. Михаил Саакашвили хоригдсоноосоо хойш өнөөдрийг хүртэл 39 дэх хоногтоо өлсгөлөн зарлаж байгаа учраас биеийн байдал нь муудан, түүнийг шоронгийн эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлсэн байна.

Гүржийн экс ерөнхийлөгч МихаилСаакашвили 10-р сарын 1-нд эх орондоо эргэн ирэхэд нь түүнийг баривчилсан юм. Эх орондоо 8 жил эзгүй байсан түүнийг төрийн эрхэнд байх хугацаандаа эрх мэдлээ хэтрүүлсэн, төрийн мөнгийг үрэн таран хийсэн зэрэг 4 эрүүгийн хэрэг тулгаснаас 2-рт нь гэм буруутай гэж тооцжээ.

Саакашвили Гүржийн эрх баригчид түүнийг ийнхүү хорьж цагдаж байгааг эсэргүүцэн, тэрээр улс төрийн золиос, улс төрийн хоригдол гэж өөрийгөө үзэж байгаагаа мэдэгдэн өлсгөлөн зарласан юм.