Гүржийн нийслэлд экс ерөнхийлөгч Михаил Саакашвилиг суллахыг шаардан жагсчээ

Улс төр

Гүржийн нийслэл Тбилиси хотод энэ улсын экс ерөнхийлөгч Михаил Саакашвилиг дэмжигчид цуглан түүнийг суллахыг шаардан жагсчээ. Тбилиси хотын Засгийн газрын ордны өмнөх Эрх чөлөөний талбайд цугласан олон “Саакашвилиг сулла” гэсэн уриа лоозон хашгирч байжээ. 

Эрх чөлөөний талбайд энэ өдөр 40-өөд мянган хүн цугласан байна. Цугларсан олны өмнө Михаил Саакашвилигийн байгуулсан сөрөг хүчний “Үндэсний Нэгдсэн хөдөлгөөн” намын тэргүүн Ника Мелия гарч үг хэлжээ.

Тэрээр энэ үер шударга үнэний төлөө хуран цугласан хүмүүст талархал илэрхийлж, тэдний тэмцэл үргэлжлэх болно гэж мэдэгдэн, улсынхаа хуульзүйн яамны өмнө мөн олныг хамарсан цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаараа мэдээлжээ.