Эдийн засаг

Олон улсын валютын сангийн санхүүжилтийн өргөтгөсөн хөтөлбөр манай улсад хэрэгжиж, энэ оны тавдугаар сард дуусна. Төв банкны зүгээс энэ хөтөлбөрийг үр дүнтэй болсон гэж дүгнэж байна. Манай улсад тус Олон улсын валютын сангийн санхүүжилтийн өргөтгөсөн хөтөлбөр эхэлж байхад эдийн засагт үүсээд байсан гадаад болон дотоод хүндрэлтэй байдлууд шийдэгдэж эхэлсэн байна. Мөн төсвийн алдагдал буурсан зэрэг үр дүн гарсан гэлээ. Харин энэхүү хөтөлбөрийн цаашид хэрэгжүүлэх эсэх асуудлыг дараагийн гарах Засгийн газартай ярих нь илүү баталгаатай гэдгийг Монгол банкны мөнгөний бодлогын газрын захирал онцоллоо.

АНУ болон БНХАУ-ын хооронд үүссэн худалдааны маргаан шийдэгдэх шатандаа хоёр дахь шатны уулзалтууд хийгдэж байгаа  учраас дэлхийн зах зээлд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлж байна. Коронавирусийн  дэгдэлт  гарахаас өмнө эдийн засгийн нөхцөл байдлуудыг  харахад худалдаа болон аж үйлдвэрийн индексүүд дээр эерэг өөрчлөлт гарчээ. Харин шинэ төрлийн титэм вирус гарсантай холбогдуулан инфляци түр хугацаанд өсч магадгүй. Тиймэс засгийн газраас энэ үед онцгойлон анхаарах шаардлага байгааг хэлж байна. Үүнээс гадна дэлхийн эдийн засагт цаашид  уналт ажиглагдахгүй. Нэг ёсондоо ёроолдоо ирж байна гэх дүгнэлтийг 2020 оны эхэнд олон улсын эдийн засагчид  хэлж байна гэлээ. Холбооны нөөцийн банк хүүгээ хэвээр хадгалж байгааг харахад нэг талаасаа тодорхой улсаас шалтгаалсан байж магадгүй нөгөө талдаа эдийн засгийг  мөнгөний бодлогоор дэмжих  нь  багассан гэдгийг хэлж болохоор байна гэдгийг өнөөдөр өгсөн мэдээлэлдээ дурьдлаа.