Сүүлийн 500 жил дэх сарны хамгийн удаан үргэлжилсэн хиртэлт боллоо

Үйл явдал

Өнгөрсөн шөнө өвөрмөц үзэгдэл тохиож, сарны хагас хиртэлт боллоо...

Энэ үзэгдлийг судлаач шинжээчид сүүлийн 500-аад жилийн гариг эрхэс, одон орны ажиглалтын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн сар хиртэлт байсан гэж үзжээ. 

Сарны хагас хиртэлтийг Номхон далайн төв болон баруун хэсэг, мөн Хойд болон ӨМнөд Америк тив, түүнчлэн Зүүн Азийн нутаг, Европын хойд хэсэг, Индонези болон Оросын Алс Дорнодын бүс нутгийн иргэд тодоор ажиглах боломжтой байжээ.

Одон орны ажиглалтын түүхэн дэх хамгийн удаан сар хиртэлт ойролцоогоор 3 цаг хагас үргэлжилжээ. Үүнийг одон орончид 15-р зуунаас хойш, сүүлийн бараг 500-аад жилийн дараа болж байгаа хамгийн удаан үргэлжилсэн сарны хиртэлт гэж үзжээ.

Энэ үеэр сар бараг бүхэлдээ дэлхийн сүүдэрт орсон байна. Түүнчлэн сар удаан хугацаагаар хиртсэн учраас энэ удаагийн сарны хагас хиртэлтийг бараг бүтэн хиртэлтийн хэмжээний үзэгдэл байсан ч гэж үзэж байна.