Эдийн засаг

Эрүүл мэндийн сайдын А/64 дүгээр тушаалын дагуу шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд Эрүүл мэндийн яамнаас нэг удаагийн амны хаалт 1000 ширхэгийг хүлээлгэж өгснөөр шинэ коронавирусын халдварын дэгдэлтийн үед эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг халдвараас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой, цаг үеэ олсон томоохон ажил болж байна.
Нэг удаагийн амны хаалтыг нэн шаардлагатай байгаа Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, Амбулаторийн тасгийн эмч, ажилчиддаа хуваарилан, халдвараас урьдчилан сэргийлж ажиллаж байна.