Японы тэрбумтан туслахын хамт ОУСС-ыг зорино

Үйл явдал

Оросын Байконур дахь сансрын нислэгийн төвөөс ОУСС-ыг зорин Союз МС-20 хөлөг хөөрнө. 

Союз хөлгөөр Оросын сансрын нисэгч Александр Мисуркин болон Японы тэрбумтан Юсаку Маэзава, түүний туслах Ёдзо Хирано нар ОУСС-ыг зорих юм. 

Союз МС-20 сансрын хөлгийг Байконур дахь сансрын нислэгийн төвийн нислэгийн тавцанд байрлуулжээ. Энэ удаагийн нислэгээр Оросын сансрын нисэгчээс гадна Японы хоёр сансрын жуулчин ОУСС-ыг зорих юм. Союз хөлөг энэ сарын 8-нд сансрын уудмыг зорин хөөрнө. Сансрын хөлгийг Оросын сансрын нисэгч Мисуркин удирдан жолоодож, сансрын аялал 12 хоног үргэлжлэх юм.

Союз хөлгийн багийн нислэгийг удирдан нисэх Александр Мисуркин Оросын Роскосмос болон ТАСС мэдээллийн агентлагийн хооронд 11-р сарын 17-нд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт заасны дагуу ОУСС дахь ТАСС агентлагийн тусгай сурвалжлагчийн үүрэг давхар гүйцэтгэх юм. Тэрээр ОУСС дээр ажиллах хугацаандаа станц дээрх амьдрал, ажлынхаа талаар ярьж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.