Эдийн засаг

Коронавируст цар тахлын улмаас Эрээн боомт хотоор дамжин Монгол Улсын хооронд хийгддэг импорт, экспортын худалдаа буурах хандлагатай байна.

Тиймээс Эрээн хотын гааль нь хэвийн үеийнхтэй ижил байдлаар ажиллах санаачлага гаргаж, гадаад худалдааны тогтвортой өсөлтийг хангах үр дүнтэй арга хэмжээ авч, ажил үйлдвэрлэлээ үргэлжлүүлж байгаа аж ахуй нэгжүүдийг дэмжин ажилласаар байгаа юм.

Эхний хагас жилийн байдлаар Хятад ба Монгол Улсын хооронд Эрээний боомтоор хийгдсэн худалдаа 8.29 тэрбумд хүрчээ. Энэ нь өмнөх таван сарын үзүүлэлттэй харьцуулахад 2.2 хувиар буурсан үзүүлэлт. Эрээний боомтын гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 75.2 хувийг Монголтой холбоотой худалдаа эзэлдэг.