ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.11.22/ Наран ургах, шингэх 08:14-17:04

Зурхай

2023.11.22, ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 10 | ӨВЛИЙН ЭХЭН ХАРАГЧИН ГАХАЙ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2023.11.22, ЛХАГВА ГАРАГ

Наран ургах шингэх: 08.14-17.04

Шинийн арванд дуган сүм, шүтээнийг босгох, тахих тэргүүтэн ихэд арвижуулах үйлнээ сайн.

Замд гарвал муу тул тэвч.

Үс засуулбал эрхтэн хүчин дэлгэрнэ.

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Сэрэхүй өдөр - амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Төрсөн хүн хилэнцийн сэтгэлт, дэмий өгүүлэгч, эд багат, арга бааштай нэгэн болох. Өвдвөл 10 хоногт эдгэх.  Мөрд гарвал идээ унд, хувцас чимэг олох. Холоос алаг нохой дагуулсан хулгайч авсан, 1 хоногоос ирэх нүүртэй,  алдсаныг гуа хатагтайтай уулзвал олох. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах. Баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх. Хөл татвал хэрүүл гомдол болох.