ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.11.21/ Наран ургах, шингэх 08:13-17:04

Зурхай

2023.11.21, МЯГМАР ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 9 | ӨВЛИЙН ЭХЭН ХАРАГЧИН ГАХАЙ САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2023.11.21, МЯГМАР ГАРАГ

Наран ургах шингэх: 08.13-17.04

Шинийн есөнд замд гарах, худалдаа арилжаа тэргүүтэн амирлангуй хийгээд хатуу үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, бэр ба үхэгсдийн үйлийг тэвч.

Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ.

Одны тохиол

Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.

Шүтэн барилдлага

Сэрэхүй өдөр - амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Төрсөн хүн хилэнцийн сэтгэлт, дэмий өгүүлэгч, эд багат, арга бааштай нэгэн болох. Өвдвөл 10 хоногт эдгэх.  Мөрд гарвал идээ унд, хувцас чимэг олох. Холоос алаг нохой дагуулсан хулгайч авсан, 1 хоногоос ирэх нүүртэй,  алдсаныг гуа хатагтайтай уулзвал олох. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах. Баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх. Хөл татвал хэрүүл гомдол болох.