Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд илүү олон боломж нээгдэнэ

Нийгэм

Цар тахлаас сэргийлэх, халдварыг бууруулах арга дархлаажуулалт болоод байна. Тиймээс улсын хэмжээнд вакцинжуулалитад хамрагдсан иргэдэд мөнгөн урамшуулал олгохоор болсон. Мөн үүнээс гадна вакцины бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон эсвэл өвдөөд эдгэрсэн иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх тухай зохицуулалт хийжээ. Дархлаажуултад хамрагдах иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх чиглэлээр засгийн газраас олон арга хэмжээ авч байгаа. Тухайлбал вакцины бүрэн тундаа хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор болсон бол хөл хорио сулрахаар зарим үйлчилгээг нээлттэй авах боломжийг бүрдүүллээ. 5 сарын 8-аас эхлэн бүрэн тундаа хамрагдсан эсвэл өвчлөөд эдгэрсэн иргэд үсчины газраар үйлчлүүлэх боломжтой болж байна. 

5 сарын 22 гэхэд УБ хотод байгаа иргэдээ бүрэн тунд хамруулахаар төлөвлөсөн бол орон нутгийн 1 сая гаруй иргэнээ 22-ны өдөр гэхэд эхний тунд нь хамруулж дуусгахаар ажиллаж байгааг албаныхан мэдээлэж байна. Үүнтэй холбоотойгоор вакцины татан авалт хэвийн байгааг онцоллоо. Харин ОХУ-аас ирэх “Спутник-В” вакцины үйлдвэрлэл удааширч байгаатай холбоотойгоор татан авалт хойшлох төвөлтэй байгаа гэсэн юм. Хүн амын дунд вакцинд хамрагдах боломжгүй хэсэг бүлэг байгаа. Тэгвэл энэ асуудлыг судалж байгаа гэж ЭМСайд хэллээ. Вакцины бүрэн тундаа хамрагдсан иргэдэд 22-ны өдрөөс олон үйлчилгээ нээлттэй болж байгаа. Тухайлбал орон нутаг руу зорчих иргэд пср шинжилгээ өгөхгүй  явах боломжтой болно. 22-ны өдрөөс наана хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээхгүй. Учир нь орон нутагт дархлаажуулалт эрчимжиж байгаа тул эрсдэлт нөхцөл үүсгэхгүй байх үүднээс сэргийлж байгаа гэдгийг УОК-оос мэдээллэсэн юм.