Хүнсний талон авдаг 47 мянган иргэн байдгаас 20 гаруй мянга нь вакцинд огт хамрагдаагүй байна

Нийгэм
Вакцинд хамрагдаагүй иргэд дунд нийгмийн эмзэг хэсгийн хүмүүс цөөнгүй байна. Нийслэлийн хэмжээнд хүнсий талон авдаг 47 мянган иргэн вакцин хийлгэх ёстой. Үүнээс 29 мянга нь одоогоор эхний тунгаа ч аваагүй байгаа юм. Харин бүх төрлийн халамжид хамрагддаг 211 мянган иргэн байдгаас 80 мянган иргэн вакцинд огт хамрагдаагүй байна. Тиймээс ирэх сараас нийгмийн халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг харгалзан үзэж олгохоор болж байна.
Дархлаажуулалт хэдийгээр сайн дурын үндсэн дээр явдаг ч дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед нэг хүний эрх ашгаас илүүтэй нийтийн эрүүл мэнд чухал тул засгийн газар дээрх шийдвэрийг гаргалаа. Цаашид дахин хөл хорио тогтоож эдийн засгийн уналтад орохгүйн тулд дархлаажуулалтыг эрчимжүүлэх шаардлага байгааг хэлж байна. Вакцин хийлгэсэн болоод хийлгээгүй иргэдийн мэдээлэл Е-Mongolia цахим хуудсанд нэг бүрчлэн бүртгэгдэж байгаа тул мөнгөн урамшуулал болон халамж олголтыг хойшлуулахад  ямар  нэг хүндрэл бэрхшээл байхгүйг онцоллоо.