Маргаашнаас 55-аас дээш насныханд “спутник в” вакцин хийнэ
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд нийт 1.7 сая гаруй хүн хамрагдаад байгаа бол хоёрдугаар тунд 630 гаруй мянган хүн хамрагдсан байна. Нийслэлийн хэмжээнд 65-аас дээш насныхан “Спутник-В” вакцин хийлгэж байсан бол маргаашнаас насны хязгаарыг 55 болгон буурууллаа.
Нийслэл дэх дархлаажуулалтын цэгийг цөөлж орон нутгийн иргэдийг дархлаажуулах зохион байгуулалт хийгдсэн. Гэсэн ч орон нутагт дархлаажуулалт төлөвлөсний дагуу өндөр биш байгааг албаныхан онцоллоо. Хөдөө орон нутагт нийт 1.1 сая гаруй хүн дархлаажуулалтад хамрагдах ёстой. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр тунд 800 гаруй мянган иргэн, хоёр дахь тунд 150 гаруй мянган хүн хамрагджээ. Орон нутгийн иргэд вакцинд идэвхтэй хамрагдан дархлаа тогтоосноор хот хооронд зорчих, цаашлаад зуны дэлгэр цагт амны хаалтгүй явах ч боломжтой болохыг мэргэжлийн байгууллагаас хэлж байна.